Ботсвана зэрлэг амьтан агнахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Ботсвана зэрлэг амьтан агнахыг хориглоно

Өмнөд Африкийн Ботсвана улсын Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зэрлэг амьтад агнахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэхүү хуулийн хүрээнд иргэд арслан, заан, хирс, ирвэс гэх мэт зэрлэг амьтдыг агнах эргүй болж байгаа юм байна. Гэхдээ Засгийн газраас аялал зуулчлалын спорт ан агнуурын зорилгоор  зэрлэг амьтан агнах маш бага тооны тусгай зөвшөөрөл цөөн тооны гадны иргэдэд өгөх гэнэ. Бостванын Засгийн газрын энэхүү шийдвэр нь сүүлийн жилүүдэд зэрлэг амьтны тоо толгой эрс буурч байгаатай холбоотой юм байна.  Ботсвана улс нь Өмнөд Африкийн ан, амьтан агнуурын спортын гол бүс нутаг бөгөөд зааны тоо толгойгоор дэлхийд гуравдугаарт бичигддэг аж. Сүүлийн үеийн судалгаагаар тус улсад 130 мянга орчим заан амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Боствана улс зэрлэг ан, амьтдын түүхий эдийг голдуу Барууны оргууд руу гаргадаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж