2012 он эхний арван сарын байдлаар ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаахан 10 жилүүдийн жагсаалтад багтлаа. Ла-Нинья (“Нялх охин”) үзэгдлийн улмаас бага зэрэг сэрүүн байсан ч дулаахан он боллоо гэж Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) жилийн тайланд өгүүлсэн байлаа.
Илтгэлд тэмдэглэснээр, 1850 оноос хийж эхэлсэн цаг уурын ажиглалтын түүхэнд энэ жилийн эхний 10 сар нь хамгийн дулаахан эхний 10 жилүүдийн ес дэх нь болжээ. Энэ үеэр 1961-1990 онуудын дэлхийн гадаргын дундаж Цельсийн 14,2 хэмээс 0,45-аар их байв.
ДЦУБ тэмдэглэснээр, 2012 он далайн Ла-Нинья үзэгдлийн дундаж хүчээр эхэлсэн байна. Энэ ер бусын үзэгдэл нь Номхон далайн халуун бүсийн төв ба зүүн хэсгийн усны гадаргын хөргөлтөөр гарч ирдэг. Энэ үйлдэл нь усны гадаргыг халаадаг Эль-Ниньо (“Нялх хүү”) үзэгдлийг буцахдаа гаргана.
Ла-Нинья үзэгдэлтэй жилүүд хуанлийн “хөрш жилүүдээс” 0,1-0,15 хэмээр хүйтэн байдаг. 2012 он ч тийм байлаа. Гэхдээ Ла-Нинья дөрөвдүгээр сард алга болсны дараа гадрагын хэм түүхэн дундажаас дээгүүр байжээ. Таваас аравдугаар сар хүртэл дундаж хэмийн байдлаар түүхэн дэх зургаа дахь хугацаа болсон гэнэ.
Үүний зэрэгцээ есдүгээр сарын 16-нд тэмдэглэгдсэн Арктикийн мөсний талбай хамгийн бага үзүүлэлттэй байв. “Арктикийн мөсний хэмжээ хамгийн бага хэмжээний дээд амжилтыг харуулав. Энэ жилийн 3,41 сая квадрат километр үзүүлэлт нь 2007 оны эсрэг дээд амжилтынхаас 18 хувиар бага байна. Энэ жилийн түүний хайлалтын түгшүүртэй хурд нь дэлхийн далай тэнгис, биосферад гарч буй өргөн цар хүрээтэй өөрчлөлтийн гэрч боллоо. Цаг уурын өөрчлөлт бидний нүдний өмнө гарч байна. Тэр нь агаар мандал дахь хүлэмжийн хийн өндөр агуулгын үр дүн болон үргэлжилнэ” гэж ДЦУБ-ын тэргүүн Мишель Жарро сануулав. Энэ оны эхний арван сарын дундажаас дээш хэм Хойд Америкийн эх газар, Европын өмнөд хэсэг, Азийн баруун хойд нутаг болон Номхон далайд түүхийн хамгийн дулаан үе нь боллоо.
ДЦУБ 2001-2010 онуудын цаг уурын 10 жилийн тайлангаа тус бага хурал дээр сайд нарын уулзалт эхлэхээс хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 4-нд танилцуулах ажээ.
2012 оны аравдугаар сар нь аравдугаар саруудын 130 жилийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаахан тав дахь сар нь боллоо гэж АНУ-ын далай тэнгис, агаар мандлын судалгааны албанаас (NOAA) мэдээлсэн байна. “Газрын гадарга далайн гадаргын дундаж хэм нь Цельсийн 14,63 градус байгаа нь ХХ зууны энэ саруудын дундажаас 0,63 градусаар их байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.