Батлан хамгаалахын дуулиан хүчээ авчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын дуулиан хүчээ авчээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хулгайн дуулианы эргэлт улам хүчээ авсаар байна. Мөрдөн байцаалт уг яамны мэдлийн "Славянка" компанид залилангийн хэргээр дахин нэг сэжигтэнг баривчилсан тухай мэдээлэв. "Оборонсервис"-ийн эрүүгийн хэргийн нийт хохиролын хэмжээ дөрвөн тэрбум рублиэс давсан байна.


"Оборонсервис"-тай холбоотойгоор эхэлсэн ОХУ-ын Батлан хамгаалах яамны дуулиан улам бүр эрчээ авсаар байна. Өнгөрсөн лхагва гаригт мөрдөн байцаалт уг яамны  мэдлийн "Славянка" компанид залилангийн хэргээр дахин нэг сэжигтэнг баривчилсан тухай мэдээлэв. "Оборонсервис" – ийн эрүүгийн хэргийн нийт хохиролын хэмжээ дөрвөн тэрбум рублиэс давсан байна.  Үүнтэй зэрэгцэн байлдааны дээд нислэгийн "Стрижи" группын экс-дарга Валерий Морозовын хэрэг үргэлжилж байна. Түүнд авлига авахаар шахалт дарамт үзүүлсэн гэх ялыг тулгав. Харин дэд хурандаа Морозов энэ тухай тэр огт мэдээгүй гэлээ.
 

Нэмэгдэл тэрбум

"Оборонсервис" компанийн үл хөдлөх хөрөнгө, газар, хувьцаанд хамаатай эрүүгийн таван хэрэг нээсэн нь өнгөрсөн аравдугаар сард тодорхой болсон юм. Хүчнийхэн өмнө нь мэдээлэхдээ хөрөнгө завшсан хэргийн хохирол гурван тэрбум рублиэс давлаа гэж байсан билээ.

Цэргийн төв мөрдөн байцаах газрын тэргүүн хууль зүйн хурандаа генерал Александр Сорочкин өнгөрсөн лхагва гаригт мэдээлэл хийхдээ  "Оборонсервис"  ба "Славянка" компаниудтай холбоотой эрүүгийн хэргийн улсд учруулсан хохиролын хэмжээ нь дөрвөн тэрбум рублиэс давлаа гээд Батлан хамгаалах яам болон түүний мэдлийн газруудад үүсгэсэн эрүүгийн хэргийн нийт хохирол нь 2012 онд 6,7 тэрбум рубль боллоо гэв.

"Оборонсервис" компанийн хэргийг мөрдөх явцад үнийг нь бууруулан зарсан байгууламжийн тоо 14 болтол нэмэгджээ. “Энэ бүтцийн залилангийн долоон хэргийгнэг болгон нэгтгэсэн. Бүтцийн бус хөрөнгийн гэх 14 байгууламжийн асуудал энд хамаарч байгаа” хэмээн генерал  хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

БХК "Славянка" компанийн  залилангийн хэрэгт сэжиглэгдсэн "Безопасность и связь" гэх ББХК-ийн захирал Андрей Луганский  мягмар гаригт хорин саатуулагдсаныг генерал мэдээлэв.

Мөн тэрээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковыг эдгээр компаниудын хэргээр дуудан байцааж магадгүйг тэр хэлсэн байв. Сайд асан бусдын адил иргэн хүн. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж тэр хэлж байна. “Манай мөрдөн байцаалт, мөрдөн байцаалтад дуудах зэрэг ажиллагааг битгий хоосон өнгөрөөсэй гэх хүсэлт алга. Цаг нь ирвэл сайд асаныг ч бид дуудана” гэж Сорочкин онцлов. Эдгээр хэргийн дагуу шинээр хэрэг нээгдэж магадгүйг тэр бас хэлж байлаа.

Жанжнууд дэлбэрэлт, авлигын хэргийн хариуцлага хүлээнэ

Сорочкин хэвлэлийн бага хурал дээр Батлан хамгаалах яамны өндөр тушаалтнуудаас хэрэгт холбогдсон нийт хүмүүсийн тоог гарган хэллээ. Түүний хэлснээр, одоо 12 генерал, адмиралууд голчлон авлигбн хэрэгт татагдаад байгаа ажээ. “Хэрэв өнгөрсөн жилд дээд тушаалын офицерүүдэд таван хэрэг нээж байсан бол одоо тийм хэрэг 11 хүрээд байна” хэмээн тэр онцлов.

Үүнээс гадна ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо цэргийн байгууллагуудад гарсан төлөвлөлт биш дэлбэрэлтийн  хэргээр 18 эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Сорочкин хэлэв. Цэргийн байгууламжуудад гарсан дэлбэрэлтийн улмаас энэ жил 13 цэргийн албан хаагч амиа алдсан ба өөр 30 хүн шархаджээ. Цэргийн мөрдөн байцаагчид болон Батлан хамгаалах яамны харилцан хамтрах ажиллагаа сул байгааг генерал тэмдэглэв.

Батлан хамгаалах яаманд  өмнө байсан Санхүүгийн шалгалтын газрыг хоёр жилийн өмнө Анатолий Сердюков татан буулгаад сайдын шийдвэрээр шалгалт явуулах санхүүгийн шалгалтын алба болгон өөрчилсөн байжээ.

Гэмтэн эсвэл гэмгүй

Сорочкин "Стрижи" гэх нислэгийн группын дарга Валерий Морозовын хэргийн талаар чимээгүй өнгөрсөнгүй. Түүнд авлига авахаар шахалт дарамт үзүүлсэн гэх хэргээр ял ноогдуулсан гэв.

Дэд хурандаа Валерий Морозов. Фото:  РИА Новости. Константин Вуцен

"Хэ.влэлээр гарсан хэрэг үнэндээ байсан. Өөрийн мэдлийн доорхи хүмүүсээс тэр хөрөнгө мөнгө нэхэж байсан хэргээр түүнд эрүү үүсгэсэн” гэж генерал ярив. Мөрдөн байцаах явцад тэр доорхи хүмүүсээсээ графикийн бус  ажилд мөнгө авдаг, нэхдэг байсан нь тогтоогдсон ажээ. Харин Морозов сэтгүүлчдэд утсаар ярихдаа түүнийг дуудан ял тулгаагүй гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж