Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий сайд нар өнөөдөр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярих үеэрээ маргалдаж, бүр нударга зөрүүлсэн гэх албан бус мэдээлэл Төрийн ордонд таржээ.
Шадар сайд Д.Тэрбишдагватай холбогдож, энэ тухай тодрууллаа.
-Таныг өнөөдөр Ерөнхий сайдтай маргалдсан гэх мэдээлэл тархаад байна, яг юу болсон юм бэ?
-Айхтар сүрхий зүйл болсон юм байхгүй. Маргаантай асуудал дээр гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ. Засгийн газрын ажлыг урагштай байлгахын тулд хэн, хэнд нь санал нийлэхгүй байх зүйл гарч болно. Тэр хүрээндээ зарим асуудал дээр маргадаг нь үнэн. Тэгэхдээ өнөөдөр бидний дунд тийм маргаан гараагүй, Засгийн газрын 100 хоног гээд ажил ихтэй явна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох асуудлыг ярих үеэр та хоёрын дунд тийм зөрчил үүссэн гэсэн яриа байна?
-Тийм юм болоогүй.
Г.ДАРЬ