Иракт дараалсан дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Иракт дараалсан дэлбэрэлт болжээ

Иракийн нийслэл Багдаас зүүн зүгт орших хоёр хотод өчигдөр дараалсан дэлбэрэлт болж, 33 хүн амь үрэгдэж, 20 хүн гэмтэж бэртжээ. Эхний дэлбэрэлт Хилла хотын Шийтүүд гочлон оршин суудаг хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт болсон бөгөөд рестораны ойролцоо байршуулсан автомашинд бөмбөг дэлбэрсэн байна. Үүний улмаас 28 хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж, шархатжээ. Харин удаах дэлбэрэлт мөн ижил аргаар Карбала хотын Шийт сүмийн ойролцоо болж, таван хүн амь үрэгдсэн байна. Иракийн албаныханы мэдээлсэнээр энэхүү халдлагыг Суннит шашинтнууд үйлдсэн байх магадлалтай гэнэ. Учир нь сүүлийн үед лалын Шийт болон Суннит урсгалын мөргөлчдийн хооронд удаа дараа зөрчил, мөргөлдөөн гарч, олон хүн амь үрэгдээд байгаа юм. Иракт энэхүү дараалсан дэлбэрэлтээс ердөө сарын өмнө Шийтүүд голчлон оршин суудаг Садр хотод мөн дараалсан дэлбэрэлт болж, 13 хүн амь үрэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж