“Эрдэнэс ТТ”-н тамирчид мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс ТТ”-н тамирчид мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний  90 жилийн ой, уурхайчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “шилжин явах цом” спортын олон төрөлт уламжлалт тэмцээнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багийнхан амжилттай оролцож, мөнгөн медалийн эзэд болцгоолоо. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулсан спортын тэмцээнийг “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК ивээн тэтгэсэн бөгөөд уурхайчид  идэвхтэй оролцсон байна. Сагсан бөмбөгийн эрэгтэй багуудаас алтан медалийг “Эрдэнэтийн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-ийн Хангарьд баг, хүрэл медалийг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн хүртлээ. Харин эмэгтэй сагсан бөмбөгийн алтан медалийн эздээр “Бласт”, хүрэл медалийн эздээр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн “Хангарьд” багийнхан тодорлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж