Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

Ердөө хөлбөмбөгийн бөмбөг, тоор жимсний
сагс хоёр нийлээд нэгэн төрлийн тоглоомыг бий болгосон гэдэг. Дээр үед
тоор жимсний сагс нь ёроолоороо битүү байсан бөгөөд тоглогч бөмбөг
орсоны дараа дээш авирч сагсанд орсон бөмбөгийг гаргаж авдаг ажилтай
байв. Хожим тоорны сагс маань доод хэсэгтээ тор бүхий метал
цагиргаар солигджээ. 1906 онд энэхүү санаачлагыг гаргасан аж. Хамгийн
анхны бөмбөг нь гадуур нь арьсаар бүрж оёсон дотроо резин бүхий
хэлбэртэй байв. Дараа нь 1942 онд тодорхой хэвэнд цутгаж хийсэн
боловсронгуй бөмбөг бий болсоноор энэ спортод ихээхэн дэвшил гарсан юм.
Тогтсон нэг хэвийн үйлдвэрийн бөмбөг бий болсоноор тодорхой нэг стандарт
хэмжээ, жин, ойлт, өнхрөлттэй бөмбөгнүүд гарах болж үүнийг дагаад
тоглогчдын ур чадвар дээшилж тоглолтонд маш их нөлөө үзүүлжээ. Сагсан
бөмбөгийг үндэслэгч Жеймс Нейсмитийн бий болгосон анхны 13 дүрмээр
бөмбөгийг хоёр гартаа ээлжлэн сольж барьж болох бөгөөд харин залахыг
хориглодог бөгөөд тоглогч бөмбөгтэй үедээ байрнаасаа хөдлөх эрхгүй байв.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж