Палестин Израилийн тэмцлийн талбар нь НҮБ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Палестин Израилийн тэмцлийн талбар нь НҮБ

Палестины үндэсний автономийн /ПҮА/ тэргүүн Махмуд Аббас дипломат довтолгооноо үргэлжлүүлж байна. Жилийн өмнө Палестин ЮНЕСКО-гийн гишүүн болж байсан бол өнөөдөр ПҮА-ийн статусыг нэмэхийн төлөөх тэмцлийн гол талбар нь НҮБ болж байна.


Энгийн ажиглагчийн статусыг Палестиныг чөлөөлөх байгууллага гэгч (ПЧБ) бүр өмнө өнгөрсөн зууны 70-аад онд авчээ. Тийм статус Европын холбоо мэтийн олон улсын байгууллагуудад ашиглагддаг. Палестины үндэсний автономи 1998 онд нэмэлт эрх авсан юм.

Дараагийн статусын нэмэлт нь ажиглагчаар ПЧБУ ч биш, ПҮА ч биш улс болж байна. Үүнд л асуудал чиглэгдэж байна. Практик дээр тэр унц муутай. Ажиглагчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн хэлэлцүүлэгүүдэд оролцох эрхтэй ч санал өгөх эрхгүй байдаг билээ. Гэсэн хэдий ч Иордан голын баруун эрэг дэх Палестины автономийн тэргүүн Махмуд Аббас үүнийгээ тусгаар улс байгуулах, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох замын эхний алхам гэж үзэж байна.

Тусгаар улс байгуулах зам нь Нью-Йоркоор дамжина

Махмуд Аббасын гарт Палестины тусгаар улсыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт байгаа. Ерөнхий ассамблейд санал хураахын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон онцлохдоо, Израиль, Палестин улсуудыг  хүлээн зөвшөөрөх зам нь Иерусалим ба Рамаллах нийслэлүүдээр нь дамжина гэсэн байв. Урт хугацаанышийдвэрт хүрэх цорын ганц боломж нь Палестины автономи, Израилийн лидерүүдийн хооронд шууд яриа хэлцлийг сэргээх явдал гэдэгт Клинтон итгэлтэй байна. Палестины автономийн статусыг нэмэх нь энхийн  үйл ажиллагааг тогтооход тус болохгүй харин ч энэ алхам нь сөргөлдөгч талуудын байр суурийг чангалах боломжийг өгч байна гэж Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) үзэж байна.

ХАМАС пуужинг, ФАТХ нь НҮБ-ыг сонгож байна

Газын зурваст эрх барьдаг  хэт даврагчдын ХАМАС хөдөлгөөнөөс онцлогтой нь Иордан голын  баруун эргийг хянадаг ФАТХ  хөдөлгөөн  бол дипломат замыг голчлон сонгож байна. Жилийн өмнө ФАТХ зүтгэж байж Палестины автономийг ЮНЕСКО-д гишүүнээр элсүүлж чадсан юм. Дараагийн алхам нь НҮБ-д ажиглагч орон  болтол статусыг нэмэгдүүлэх явдал байв. “Ийм байдлаар бид нэг бүс-хоёр улс гэсэн зарчмыг аврахаар оролдож байна” хэмээн Нью-Йорк хотноо Палестины төлөөлөгчдийн тэргүүн Хавьер Абу Эйд мэдэгдэв.

Палестинчууд өөрийн талаа барин НҮБ-ын бүрэн эрхт гишүүний статустай болохоор хөөцөлдөж байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг Аюулгүйн зөвлөл дэх санал хураалт гаргадаг. Тэнд АНУ өөрийн хориг тавих эрхээ ашиглах нь лавтай. Тэд барууны олон орнуудын адил тусгаар тогтносон Палестин улс байгуулах нөхцөл нь дипломат хүлээн зөвшөөрөлт биш харин бодит урт хугацааны энх тайвныг Израильтай тогтоох явдал гэж үздэг.

Израилийн сууринууд, нураагдаж эвдэрсэн гүүрнүүд

Израилийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Пауль Хиршзон хэлснээр,  палестинчууд бүх асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэнэ гэсэн Ослогийн тохиролцооны гэрээг нэг тал барьсан алхамаараа палестинчууд зөрчсөн ажээ. Палестинчууд нэг талын зарчмаар дипломат алхам хийх бүрт израильчууд Иордан голын баруун эрэгт сууринаа барин босгох бодлогоо явуулах шалтагтай болно гэж Лондоны Chatham House гэх шинжлэх ухааны төвийн ажилтан Йосси Мекельберг ярьж байна.

Гаага дахь Олон улсын шүүх дараагийн алхам нь  болох уу?

Террорист ХАМАС бүлэглэлтэй өрсөлдөн ФАТХ-ын төвийг сахисан палестинчууд өөрсдийн нэр хүндийг хүн амын дунд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор дипломат алхам хийхээс өөр аргагүй болж байна гэж Йосси Мекельберг дүгнэв. Тэдний дараагийн алхам нь Гаага дахь Олон улсын шүүхэд хандах явдал болж магадгүй. Дэлхий нийтийн анхаарлыг төвлөрүүлэх үүднээс Палестины нутаг дэвсгэр дэх Израилийн сууринуудын талаар эсвэл Ясир Арафатын үхлийн талаар тэд шүүхэд хандаж болох юм. Палестинчууд Гаага дахь шүүхээс ямар ч ашиг тусыг үл олно гэдэгт Израилийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Пауль Хиршзон итгэлтэй байна. Харин ч өөрсдөө хэрэгтний сандалд сууж болох гэнэ. Нью-Йорк хотноо Палестиныг  төлөөлж байгаа Хавьер Абу Эйд гадны нэгэн агентлагт ярилцлага өгөхдөө ялалтаа тэмдэглэхээр сайн чанарын оргилуун дарс худалдан авч бэлтгэсэн гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж