Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2012 оны аравдугаар сарын байдлаар арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.6 хувийг хэвийн зээл, 1.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.5 хувийг чанаргүй зээл байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар буурчээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлийн өрийн үлдэгдэл нь 2012 оны хоёрдугаар улирлын байдлаар 139.2 тэрбум төгрөг байсан бөгөөд нийт санхүүгийн байгууллагуудаас эдийн засагт оруулсан зээлийн үлдэгдэл 6994.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 2.8 нэгж хувиар өсч жилийн 18.7 хувь болсон бол гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 1.1 нэгж хувиар өсч жилийн 14.4 хувь болжээ.
Б.ХАЛИУН