
Өдгөө 31 настай тэрбээр Стамбулд болсон оны сүүлчийн “WTA Tour Championships” тэмцээний финалд Мария Шараповаг ялснаар энэ жилийг ялалтаар үдэж байна. Түүний хувьд өдгөө Виктория Азаренка, Шарапова нарын дараа дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдээд буй. Гэхдээ ирэх нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлбэл дэлхийн тэргүүн теннисчин цолоо эргүүлэн авах боломжтой.
Серена өмнө нь 2002, 2008 болон 2009 онд Оны шилдэг эмэгтэй теннисчнээр шалгарч байжээ.
С.ЦЭЛМЭГ