“Үүлэн домог” дууны клип мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Үүлэн домог” дууны клип мэндэллээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны бүтээл “Үүлэн домог” дууны клип бэлэн болсон байна. Энэ дуу түүний 10 дахь бие даасан цомгийн эхлэл болж буйгаараа онцлог. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхашруулдаг түүний “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс ялгарч чадлаа. Тэрээр энэхүү дуугаа реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан юм. Дууны аялгууг Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.

Дууны клипийг “V” студийн уран бүтээлчид бүтээсэн байна. Клип гурван дүртэй бөгөөд уул, солонго хоёрыг эмэгтэй хүнтэй зүйрлэж, үүлыг эрэгтэйгээр дүрсэлжээ. Хэдий үүл солонгод татагдах боловч чин сэтгэл нь эргээд ууланд очих ажээ.
Д.Болд “Үүлэн домог” дууны клипийг хүргэе.



Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж