Кеша шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Кеша шинэ цомог гаргана

Америкийн поп од Кеша ирэх долоо хоногт "Warrior" нэртэй нэгэн шинэ цомгоо худалдаанд гаргах гэж байгаа талаараа мэдээлжээ. Өдгөө 25 настай дуучин бүсгүйн "TiK ToK", "Your Love is my Drug" дуу нь 2010 онд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж  байсан "Animal" цомогт нь орж байсан юм. Тэрбээр “Хамгийн сүүлд  гаргасан "Warrior" цомгоороо Зул сарын баярын өмнөхөн фэнүүддээ бэлэг барих гэж байгаадаа маш их баяртай байна. Фэнүүдэд маань шинэ цомог маань таалагдана байх” хэмээн Twitter-ээр сэтгэгдлээ хуваалцжээ.

Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж