Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр Баянгол, Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн 140 шахам хэсгийн хороонд дахин санал хураалт болж байгаа бол маргааш Хан-Уул дүүрэгт дахин сонгууль болох юм. Хэдийгээр НИТХ-ын тэргүүлэгчдээс дахин сонгуулийг өнөөдөр зохион байгуулах шийдвэр гаргаад байсан ч Хан-Уул дүүргийн иргэдээс эл сонгуулийг амралтын өдөр зохион байгуулж өгөх хүсэлтийг тавьсан тул тус дүүргийн Тойргийн хорооноос уг шийдвэрийг гаргасан юм. Маргааш болох дахин сонгуульд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороонд харьяалагдах сонгогчид саналаа өгнө. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгууль 07.00-22.00 цагт хүртэл үргэлжилнэ.
Г.ДАРЬ