Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уурхайчдын цомын тэмцээнийг зохион байгууллаа.
Сагсан бөмбөг, волейбол, шатар, одон бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус тэмцээнд Ашигт малтмалын газар, “Алтайн Хүдэр”, “Арева-Монголиа”, “Бороо Гоулд”, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, “Оюутолгой”, “Хүннү Коал”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг 24 байгууллагын 700 орчим тамирчид оролцсон байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзэд болжээ. Тэд ийнхүү 1994 оноос хойш 15 дахь удаагаа манлайлж байна.
Шатрын тэмцээний дүн:
- Ашигт малтмалын газар
- “Эрдэнэт үйлдвэр”
- “Оюутолгой”
Одон бөмбөгийн тэмцээний дүн:
- “Эрдэнэт үйлдвэр”
- “Бласт”
- “Болд Төмөр Ерөө гол”
Волейболын тэмцээний дүн:
Эрэгтэй:
- “Бласт”
- “Алтайн хүдэр”
- “Эрдэнэт үйлдвэр”
Эмэгтэй:
- “Бласт”
- “Эрдэнэт үйлдвэр”
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр
Сагсан бөмбөгийн тэмцээний дүн:
Эрэгтэй:
- “Эрдэнэт үйлдвэр”
- “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс ТТ”
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр
Эмэгтэй:
- “Бласт”
- “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс ТТ”
- “Эрдэнэт үйлдвэр”
Багийн дүн:
- “Эрдэнэт үйлдвэр”
- “Бласт”
- “Алтайн хүдэр”
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр
- “Гоби Эскплорейшн”
- Ашигт малтмалын газар
Т.МАША