Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль өглөөний 07.00 цагт нэр бүхий 12 хэсгийн хороонд хуулийн дагуу эхэлсэн гэсэн мэдээллийг тус дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос өглөө. Санал хураалт одоогоор хэвийн үргэлжилж байгаа аж. Харин сонгогчийн ирцийн анхны мэдээг 12.00 цагт албан ёсоор гаргах юм байна.
Г.Дарь