“Буян”-гийн Жагаа орогнох байраа бэлдэв

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Буян”-гийн Жагаа орогнох байраа бэлдэв

Майячуудын он тооллоор бол 20 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 21-нд дэлхийд сүйрэх аюул нүүрлэх юм. Энэ талаар манай одон орон судлалын төвийн эрдэмтэн, доктор Ү.Сүхбаатар илтгэл тавьж “Ийм зүйл болох ямар ч үндэслэлгүй” гэж тайлбарласан билээ. Буриадын Ольхон арлын бөө Б.Хагдаев саяхан Мексикт болсон Перу, Чили, Шинэ-Зеланд, ОХУ-ын бөө нарын туршлага солилцох уулзалтад оролцжээ. Тэрбээр ярихдаа “Майя омгийн индиан бөө нартай би уулзлаа. Тэд маш тайван байна. Дэлхий сөнөх эсэх тухай лавлахад тийм юм огт байхгүй гэж хэлсэн.
Учир нь, эртний майячууд он тооллыг зохиохдоо 2012 оны 12 дугаар сарын 21 хүртэл зохиогоод орхисон юм билээ. Одоо тэд 21-нээс хойшхи дэлхийн он тооллын бичгийг зохиож байгаа гэсэн. Тухайн үед тийм урт хугацааны он тоолол зохиох шаардлага байгаагүй юм билээ. Тиймээс одоогийн майячуудад энэхүү ажлыг цааш үргэлжлүүлэх үүрэг ногджээ” гэв. Монголчууд ч нэг хэсэг энэхүү цуурхлаар амьсгалж, бөөн лаа, шүдэнз, хоол хүнс базааж сүйд болцгоож байв.

Хамгийн хачирхалтай нь, олноо “Буян”-гийн Жагаа хэмээн алдаршсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэхүү үйл явдлыг болохгүй гэх газаргүй хэмээн үзэж дэлхийн сүйрлээс гэр бүл, хамаатан саднаа аврахаар зэхэж нууц хонгил тохижуулж, хоол хүнс, бүхий л шаардлагатай эд зүйлсээр тоноглох ажлыг өөрийн албатуудаар хийж гүйцэтгүүлжээ. Тэгвэл ОХУ-ын Москва хотын эртний газар доорх хонгилуудад мөн л тохижилтын үйл ажиллагаа хийж, шаардлагатай бүх хоол хүнс, бусад зүйлээр тоноглосон жижиг тасалгаануудыг тохижуулж, өндөр үнээр баячуудад түрээслэж эхэлжээ. Энэ нь мэдээж хэрэг аминдаа хайртай хүмүүсийн сэтгэл зүй дээр тоглосон бизнес гэдэг нь тодорхой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж