
Яагаад түүний тангаргийг өргүүлэхгүй байгаа талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тайлбарлахдаа” Ц.Оюунбаатар бол “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийн 10 дугаарт байгаа хүн. Гэтэл нэгдүгээрт жагссан Н.Энхбаяр, зургаадугаарт жагссан Э.Батшугар нарын асуудал байгаа. Нэг, зургаад жагссан хоёр хүн байхад 10-т жагссан Ц.Оюунбаатар арай болоогүй” гэж байв. Тэгэхээр Ц.Оюунбаатараар тангараг өргүүлэх асуудлыг МАХН-ынхан дэмжихгүй байгаа ажээ.
Д.ОЮУН