
Покровский тэмдэглэснээр, Орост нэг өдрийн дотор үхлийн энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 200-аар нэмэгдэн халдвар авсан хүмүүсийн төвшин хүн амын нэг хувь болоод байгаа аж. Энэ үзүүлэлтээр Орос Украины хамт дэлхийд хоёрдугаарт бичигдэн, Африкийн дараа явж байгаа гэнэ. Эдгээр жилүүдэд Орост халдвар тээгч 17 592 гадаадын иргэд бүтгэгджээ.
Орост энэ аюултай өвчний эсрэг тэмцэл үр дүн муутай байгааг Покровский анхааруулжээ. Асуудлыг үр дүнд хүргэхийн тулд ерөнхий сайдын орлогч нарын нэгээр толгойлуулсан тусгай комисс гаргах хэрэгтэйг тэр анхааруулжээ.
Баруун Европт ДОХ-ын халдвар тээгч нь одоо хүн амын 0,3 хувийг эзэлж байна. Германд ДОХ-ын халдвар тээгч 78 мянган хүн байгаа ба энэ жилд зөвхөн 3400 тохиолдол шинээр илрэв. Уг өвчнөөр 550 хүн мөнх бусыг үзүүлжээ.