Токиогийн “Их дуулга” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Токиогийн “Их дуулга” эхэллээ

Японы нийслэл Токио хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Их дуулга”-ын тэмцээн өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 ба 57 кг-ын жингийн барилдаанууд болж байна.

IJF-ийн чансаа өндөр тус тэмцээнд дэлхийн 36 орны 269 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. Монголоос Ч.Болдбаатар, Д.Амартүвшин /хоёул 60 кг/, Д.Алтансүх /66 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, Н.Дагвасүрэн, С.Ням-Очир /81 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Б.Төгөлдөр, Ф.Мөнхзул /+100 кг/, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд М.Ууганжаргал нарын тамирчид зодоглох юм. Н.Дагвасүрэн, Ф.Мөнхзул, М.Ууганжаргал нарын тухайд Японд амьдардаг бөгөөд Монголоос очсон тамирчидтай нэгдэн, “Их дуулга”-д оролцож буй юм.

Тэмцээний хэсгийн барилдаанууд саяхан эхэлсэн бөгөөд одоогоор 60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх нар эхний учраагаа ялаад байна. Мөн 60 кг-д Д.Амартүвшин эхний тойрогт хийлснээр хоёрдугаар тойрогт Казахстаны Асхат Телмановтой барилдахаар болоод байна.

Шигшээ барилдаан Монголын цагаар 15.30 цагт эхлэх хуваарьтай байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж