Нийслэлийн таван дүүргийн 149 хэсгийн хороонд өнөөдөр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 32 хэсгийн хороонд 79591 сонгогч саналаа өгөх ёстой. Өглөөний 10.00 цагийн байдлаар нийт 32 хэсгийн хороонд 2676 сонгогч саналаа өгсөн байлаа. Энэ нь сонгуульд оролцож байгаа сонгогчдын ирц хангалтгүй гэсэн үг юм. Тиймээс иргэд, сонгогчдыг дахин санал хураалтдаа идэвхитэй оролцохыг тус дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос уриаллаа.
Тойргийн хороо нь сонгогчдын ирцийн мэдээг хоёр цаг тутамд гаргах юм байна.
Г.ДАРЬ