
Түүнээс гадна “Нарантуул”, “Хархорин” зэрэг томхон захууд, худалдааны төвүүдээр орж, гарахдаа 50 төгрөг хураалгадаг байсныг харин О.Магнай дарга болиулах шив. Тэр ч хаана очдог нь тодорхойгүй “хий” мөнгө байжээ.
Тэгвэл “Замын-Үүд хөгжил сан”-гийн гэх түүгээр орж, гарсан хүмүүсээс хураадаг 1000 төгрөг гэж бас байгаа юм. Сүүлийн үед зорчигчид өгөхөөсөө өгөхгүй нь их болжээ. Аргагүй биз. Албан ёсны эсэх, зориулалт болон шалтгаан нь тодорхой бус, хувь хүний бизнесийн чанартай зүйлийг шалгаж нэг тийшээ болгох хэрэгтэй байх аа.
Эх сурвалж: www.wikimon.mn