“Pussy Riot”-ийн клипийг цацахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

“Pussy Riot”-ийн клипийг цацахыг хориглов

Москвагийн шүүх улс төрийн утга агуулгатайгаар Кремлийн эрх баригчдыг  гутаан доромжилсон гэгдээд байгаа панк охидын хамтлаг “Pussy Riot”-ын  клипүүдийг өчигдрөөс эхлэн интернэтээр болон бусад эх сурвалжуудаар  цацахыг хориглосон шийдвэр гаргажээ. “Pussy Riot”-ын Кремлийн эсрэг утга агуулагатай нэг клип л гэхэд YouTube-ээр ойролцоогоор 2.4 сая удаа цацагдсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хотын шүүх тус хамтлагийн клипүүд хэт туйлширсан өнгө аястай учраас ийнхүү хориглох шийдвэр гаргаж байгаа хэмээн мэдэгджээ. Гэтэл “Pussy Riot”-ийг үзэл бодлоо ийлэрхийлсний төлөө тэднийг шоронд хорьж, уран бүтээлийг нь хаан боогдуулж байгаа нь тэдэнд маш харгис хандаж байна хэмээн олон мянган шүтэн бишрэгчдээс нь ихээхэн шүүмжлэл дагуулж  байгаа аж. 

Түүчлэн өнгөрсөн долоо хоногт хамтлагийн гишүүн Мария Алёкина шоронгийн камерт бусад хоригдлуудтай хэл ам гаргасанаас болж түүнийг өөр камерт шилжүүлсэн нь тус хамтлагийг тойрсон ээлжит дуулиан шуугианыг дахин дэгдээсэн байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Мария Алёкинаг Москвагийн зүүн хэсэгт орших Березникийн колонируу шилжүүлсэн талаар түүний өмгөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж