НИТХ-ын тэргүүлэгчдээс дахин сонгуулийн товыг зарлахдаа ажлын өдөр тааруулсан ч 08.00-14.00 цагийн хооронд санал өгсөн иргэдийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Гол нь саналын хуудсаа байгууллагынхандаа авчирч өгч баталгаажуулах ёстой. Тиймээс ажлаас чөлөө өгөхгүй байх вий, хичээл тасалсанд тооцох вий хэмээн болгоомжлох хэрэггүй, гол нь та саналаа л өг. Нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх тул унаа унш яах бол оо гэж эргэлзэх шаардлагагүй. Энэ бүх зохицуулалт нь иргэн таныг сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөхийг хүндэтгэж үзсэн арга хэмжээний нэг.
УИХ-аас орон нутгийн сонгуульд зориулж 5.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн, одоо мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө зарцуулж байгаа. Энэ нь чухамдаа татвар төлөгч таны мөнгө сонгууль зохион байгуулах арга хэмжээнд зарцуулагдаж байгааг илэрхийлнэ. Татвараар дамжуулан өгч байгаа мөнгийг ахин дахин сонгуулийн зардал болгож хувиргахгүйн тулд иргэн таны санал бүхэн энэ удаагийн сонгуульд хэрэгтэй. Дээр нь та сонголтоо өөрийнхөөрөө хийх ёстой, энэ бол ардчиллын хамгийн үнэт зүйл, хэн ч таны саналыг худалдаж авах ёсгүй. Тэр тусмаа нутгийн удирдлагыг сонгох сонгууль иргэн таны өөрийн сонголтоор хийх ёстой сонголт.
Нэг зүйлийг тодотгоход Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль маргааш товлогдоод байгаа. Тиймээс дахин сонгууль өгөх тус дүүргийн гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хорооныхон маргааш болох сонгуульдаа идэвхитэй оролцоорой.
Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт болсон орон нутгийн сонгуульд аймгууд идэвхитэй оролцсоноор саналаа өгсөн сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрсэн ч Орхон, Дархан-Уул аймгийн нэр бүхий хэсгийн хороодод дахин санал хураалт явуулахаас аргагүй байгаа. Тиймээс Орхон аймгийн 1, 2, 12, 13, 20, 36 дугаар хэсгийн хороо, Дархан-Уул аймгийн 26, 27 дугаар хэсгийн хороонд дахин сонгууль болно.
№ | Дүүргийн нэр | Төлөөлөгчийн тоо | Дахин санал хураалт явагдах хэсгийн дугаар |
1 | Баянзүрх | 41 | 2-р хорооны 3-5-р хэсэг; 4-р хорооны 8,9,11-р хэсэг, 5-р |
/нийт 79 хэсгээс 52 хэсэгт дахин санал хураалт/ | |||
2 | Баянгол | 41 | 1-р хорооны 2, 3-р хэсэг; 4-р хорооны 9,10-р хэсэг, 5-р |
/нийт 54 хэсгээс 23 хэсэгт дахин санал хураалт/ | |||
3 | Сонгинохайрхан | 41 | 2-р хорооны 6, 7-р хэсэг; 3-р хорооны 10-р хэсэг, 5-р |
/нийт 80 хэсгээс 32 хэсэгт дахин санал хураалт/ | |||
4 | Сүхбаатар | 35 | 1-р хорооны 2-р хэсэг; 6-р хорооны 9,10-р хэсэг, 8-р |
/нийт 41 хэсгээс 13 хэсэгт дахин санал хураалт/ | |||
5 | Хан-Уул | 35 | 3-р хорооны 7, 9-р хэсэг; 8-р хорооны 20-р хэсэг, 9-р |
/нийт 37 хэсгээс 7 хэсэгт дахин санал хураалт/ | |||
6 | Чингэлтэй | 35 | 1-р хорооны 1-р хэсэг; 7-р хорооны 12,13-р хэсэг, 9-р |
/нийт 43 хэсгээс 22 хэсэгт дахин санал хураалт/ | |||
Нийслэлийн дүн | 123 | Нийт 6 дүүргийн 334 хэсгээс 149 хэсэгт дахин санал хураалт | |
Орон нутагт | |||
Дархан-Уул | 26, 27-р | ||
Орхон | 1, 2, 12, |