С.Бямбацогт эртэч монголчуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт эртэч монголчуудтай уулзав

“Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ”-аас 14 хоног тутам "Эртэч Монгол" ажил хэрэгч уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр болсон 57 дахь уулзалтад УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцлоо. Тэрбээр УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийн дэд дарга юм.

Тэрбээр залуу хүний үнэ цэнэ, бахархал, баримталж явах зарчим зэрэг асуудлын хүрээнд “Амжилт руу тэмүүлсэн залуу нас” сэдвээр залуустай ярилцаж, санал бодлоо хуваалцжээ. С.Бямбацогт гишүүн “Дэлхийн хаана ч байсан, хэн ч байсан боломж адил тэгш, нээлттэй байдаг. Тэр боломжийг хэн түрүүлж ажил хэрэг, амжилт болгох нь та бүхний сонголт” гэдгийг хэлж байлаа. УИХ-ын залуу гишүүний хувьд зоригтой, асуудалд нухацтай, шүүмжлэлтэй, шударга ханддаг учир С.Бямбацогт гишүүнтэй уулзаж ярилцахыг хүсч байснаа уулзалтад оролцсон залуус хэлж байжээ. Хэдийгээр шударга хүнийг хамгийн түрүүнд шүүмжилж, шулуун модыг хамгийн эхэнд огтолдог ч гэлээ залуу хүн шударга байх зарчмыг баримтлах ёстой гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгдсэн байна.

                                Д.ОЮУН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж