Ангараг руу зорчигч тээвэрлэх хөлөг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Ангараг руу зорчигч тээвэрлэх хөлөг бүтээнэ

Английн бизнес магнат гэгддэг, “Virgin Group”-ийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон Америкийн Элон Маскийн “SpaceX” компаниар сансраар аялах хүсэлтэй олон мянган дээдсийн хүсэл болсон Ангараг гаригаар аялах сансрын хөлөг бүтээлгэхээр ярилцаж байгаа тухай сонирхолтой мэдээллийг эх сурвалжууд өнөөдөр онцолжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр бол хэрвээ хоёр эрхмийн хэлэлцээ амжилттай болвол энэхүү хөлөг нь ирэх 15 жилийн дотор бүтээгдэх бөгөөд хэмжээний хувьд олон мянган хүнийг хамарсан буюу нэг жижиг хотын хэмжээтэй байх гэнэ. Өөрөөр хэлбэл уг хөлөг нь 80 мянган хүний зорчигч тээвэрлэхээс гадна зөвхөн нислэгийн баг нь арван сансрын нисэгчээс бүрдэх гэнэ. Түүнчлэн уг хөлгөөр Ангараг гаригаар аялахыг хүсвэл нэг хүн 500 мянган ам.доллар төлөх ёстой ажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж