ЕХ-ноос банкуудад тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

ЕХ-ноос банкуудад тусламж олгоно

Испанийн дөрвөн банк Европын тогтворжуулалтын сангаас олон тэрбумын тусламж авна. Еврокомисс банкуудыг өөрчлөх төлөвлөгөөг дэмжсэн нь тусламж олгох үндсэн нөхцөл нь болов.

Еврокомисс арваннэгдүгээр сарын 28-нд улсын үнэт цаасыг нь эзэмшдэг Испанийн  Catalunya Banc, NCG Banco, Banco de Valencia S.A., Bankia гэдэг дөрвөн банкуудыг өөрчлөх төлөлвлөгөөг дэмжлээ. Тэр төлөвлөгөө нь Европын тогтворжуулах ESM сангаас тэдэнд олон тэрбумын тусламж өгөх  үндсэн нөхцөл нь байсан юм. Испанийн Засгийн газрын мэдээллээр үл хөдлөх хөрөнгийн хямралд нэрвэгдсэн банкуудад 40 тэрбум евро хэрэгтэй.

Банкуудыг шинэчлэх төлөвлөгөө

Испаниийн Сангийн сайд Луис де Гиндос энэ сарын 26-нд мэдэгдэхдээ, ESM сангаас өгөх тусламжийн эхний хэсэг нь 37 тэрбум евро болно гэсэн юм. Банкуудын бүтцийн шинэчлэлд үл хөдлөх хөрөнгийн зээл олгох мэтийн ашиггүй үйл ажиллагааны төрлөөс татгалзах мөн гурван банкны хөрөнгийн бүтцийг шинэчлэн өөрчлөх болон Banco de Valencia банкийг худалдах зэрэг багтжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж