Супер хүчит хүмүүсийн тухай өгүүлдэг комик номноос сэдэвлэсэн “X-Men” буюу “Х хүмүүс” киноны шинэ анги ирэх 2014 онд дэлгэцнээ гарах тухай “Fox” энтертайнментээс мэдэгджээ. “X-Men” киноны шинэ анги “Days of Future Past” нэртэй бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд “X-Men: First Class”-д тоглосон Майкл Фассбендер, Николас Холт, Женнифер Лоуренс, Жеймс Макэвой, Хью Жекман нар багтсан гэнэ. Киноны найруулагчаар Америкийн найруулагч, зохиолч, продюсор Брайан Сингер ажиллаж байгаа юм байна.
“X-Men” цуврал кино дэлгэцнээ гарснаас хойш дэлхийн зах зээл дээрээс нийт 296 сая ам.долларын ашиг орлого олжээ.
Б.Анхтуяа