Samsung Galaxy Camera худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy Camera худалдаанд гарлаа

Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн шинэ бүтээл, LTE /Long term evolution/ технологид суурилсан, 4G сүлжээнд холбогдож ажиллах Galaxy Camera-г бүтээжээ. Өвөрмөц шийдэл, шинэ технологи бүхий Galaxy Camera зургийн аппарат нь мөн Wi-Fi-д холбогдох боломжтой гэнэ. Түүнчлэн 4,8 инчийн мэдрэмжтэй дэлгэцтэй, 16MP дуран, гэрэл цацруулагчтай, өөр дээрээ 8GB санах ойтой аж. Дашрамд сонирхуулахад, LTE технологийг WCDMA, GSM системийн хөгжлийн дараагийн үе шат хэмээн шинжээчид тодотгодог байна.

“Samsung” корпорацийн албаныхны мэдээлснээр энэхүү камер нь өнгөрсөн аравдугаар сард худалдаанд гарсан зөвхөн Их Британийн хэмжээнд цөөн тоогоор худалдаалжээ. Харин өнөөдрөөс эхлэн олон улсын зах зээлд 399 фунт стерлингээр худалдаанд гарсан байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж