“Transformers” робот тоглоом бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

“Transformers” робот тоглоом бүтээжээ

Японы роботын мэргэжилтэн Кенжи Ишида “Transform Robot Version 7.2” нэртэй дэлхийн анхны  хувирагч робот тоглоом бүтээжээ. Энэхүү робот машин нь “Transformers” кинон дээр гардаг робот машинууд шиг хэдхэн секундын дотор хүний дүрстэй болж хувирахаас гадна босох, суух, явах, ухарч алах, гараа өргөж, буулгаж, будах хажуу тийшээ эргэх, буцаад машин болж хувирч, давхидаг байна. “Brave Robotics” компани энэхүү “Transform Robot Version 7.2” роботыг ердөө арван ширхгийг үйлдвэрлэж, худалдаалах тухай мэдэгджээ. Мөн Кенжи Ишида ирэх 2030 он гэхэд энэхүү тоглоом, хувирдаг робот машинтай адил хүн суугаад жолоодож болох робот машиныг бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж