Селена НҮБ-ын “Snowflake Ball”-д оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Селена НҮБ-ын “Snowflake Ball”-д оролцжээ

НҮБ-аас жил бүр ядуу буурай орны хүүхэд, багачуудад тусамжийн гараа сунгаж, хандив, буяны үйлс үйлдэгчдийг шагнаж, урамшуулах зорилгоор “Snowflake Ball” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Ес дэх удаагаа зохиогдож буй энэ жилийн наадмын хар зангиат гала арга хэмжээнд буяны үйлсээр гаршсан олон алдартан цугласнаас дуучин Селена Гомез бусдын анхаарлыг илүүтэй татсан гэнэ. Тэрээр анх 2008 онд “Trick-or-Treat” хөтөлбөрийн хандивын арга хэмжээнд нэгдэж, дараа жил нь НҮБ-аас хамгийн залуу буяны үйлст, хандивлагч гэсэн шагнал хүртэж байжээ. Үүнээс хойш Селена Гомез дэлхий дахины ядуу, зүдүү хүүхдүүдэд туслах үйлст идэвхийлэн орох болсон байна. Өдгөө 20 настай Селена Гомез Нью-Йоркт болсон тус наадамд “Dolce & Gabbana” брэндийн урт, хар өнгийн, нуруу ил гарсан гоёмсог даашинзаар гангарсан байжээ. Мөн тэрээр наадмын үеэр ядуу орны хүүхдүүд ямар хэцүү нөхцөлд амьдарч, хүнд хөдөлмөр эрхэлж, эрхээ хамгаалж чаддагүй талаар ярьж, тэдэнд туслах нь үнэхээр сайхан үйлс гэж мэдэгдсэн байна. “Snowflake Ball” наадмын энэ жилийн гол шагналын эзнээр  иргэний идэвхитэн, дуучин Гарри Белафонте тодорчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж