Эрүүл мэндийн салбарт 9,5 тэрбумыг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт 9,5 тэрбумыг төсөвлөжээ

Нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт барих 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Хонхор тосгоны 10 ортой эмнэлгийн барилга зэрэг эмчилгээ, үйлчилгээний стандарт, шаардлага хангасан зориулалтын барилгуудыг барихаар болжээ. “Ирэх жил хэд, хэдэн эмнэлгийг барихаар болсон. Энэ бүх ажлыг иргэдийн санал дээр тулгуурлан хийж байгаа. Цаашдаа жил бүр 2-3 эмнэлгийн барилга эхлүүлж байхаар болсон” гэж нийслэлийн Засаг даргын Vанхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Батаа ярьсан юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж