Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхэд хэлэлцэх хурал маргааш Улсын дээд шүүхэд 09.00 цагаас болох гэж байна.
“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнөөс тус аянд нэгдсэн 100 мянга гаруй хүн энэ удаагийн шүүх хуралд улс төрийн нөлөө үзүүлэхгүй байхыг хүсч, гарын үсгээ зуржээ.
Уг хүсэлтийг Ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий Прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий зөвлөл, нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудад илгээж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид 14.00 цагт уг хүсэлтийг хүргүүлэх бол бусад байгууллагуудад 15.00 цагт нэгэн зэрэг гардуулахаар болоод байгаа ажээ.
Д.ОЮУН