
2009 оноос хойш өдгөө хүртэл өөрийгөө зулын гол болгож, амиа золиосолсон иргэдийн тоо 86-д хүрчээ. Сүүлийн үед Хятад болон Энэтхэгт амьдардаг түвдүүд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах нь ихэссэн байна. Өнгөрсөн даваа гаригт гэхэд л Хятадын Циньхай мужийн оюутнууд жагсаал зохион байгуулсан бөгөөд лхагва гаригт жагсаалаа үргэлжлүүлжээ. Гэхдээ өдийг хүртэл Хятадын Засгийн газраас Түвдийн асуудалтай холбоотой ямар нэг шийдтэй хариу мэдэгдээгүй байгаа юм.
Э.АНХТУЯА