ХУД-т дахин санал хураалт бямба гаригт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

ХУД-т дахин санал хураалт бямба гаригт болно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд буюу бямба гаригт зохион байгуулахаар болжээ. Дээрх шийдвэрийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Тухайн шатны Тойргийн хэсгийн хороо дахин сонгуулийн санал хураалтын товыг зарлах боломж байдаг бөгөөд Хан-Уул дүүргийнхэн дахин санал хураалтыг амралтын өдөр явуулбал сонгогчдын ирц, идэвхи илүү байна гэж үзжээ.

Санал хураалт хуульд зааснаар тухайн өдрийн 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ саналын хувь хүрээгүй Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороодод харьяалагдах сонгогчид тус бүр энэхүү дахин санал хураалтыг өгөх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж