“Төмөр хүн-2”-ийг ирж үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Төмөр хүн-2”-ийг ирж үзээрэй

Удаан хүлээлгэсэн “Төмөр хүн-2” кино “Өргөө” кино театрт иржээ. Ашиг орлогоороо тэргүүлж буй шилдэг 10 киноны жагсаалтын эхэнд яваа “Төмөр хүн-2” кино өдөр бүр “Өргөө” кино театрт 11.40, 14.20, 17.00, 19.40, 22.20 цагуудад гарч байгаа бөгөөд бүх өдрийн эхний үзвэрүүд 2500 төгрөг, мөн мягмар, пүрэв гаригт бүх киног 2500 төгрөгөөр үзэх боломжтой юм.
Найруулагч Jon Favreau-ын “Төмөр хүн” кино өнгөрсөн 2008 онд нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, тухайн үедээ нэлээдгүй шуугианыг дэгдээж байсан. Тэгвэл энэ жил “Төмөр хүн-2” кино нь энэ сарын 7-нд АНУ-д нээлтээ хийсэн юм. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус кино нь өдөрт $3,715,485 ам. доллар,  нийт $214,916,361 ам.долларын ашиг олоод байна. “Төмөр хүн-2” киноны зохиолыг Justin Theroux бичиж, киноны гол дүрд өмнөх ангид тоглосон жүжигчин  Robert Downey Jr, Cwyneth Paltrow, Don Cheadle болон Mickey Rourke, Sam Rockwell, Samuel L.Jackson, Scarlet Johansson нар тогложээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж