БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хорооны төлөөлөгчид Монголбанкны урилгаар манай оронд айлчилжээ.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид СЗХ-ны удирдлагуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, хэтийн төлвийн талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр хоёр тал даатгалын салбарын мэдээллийг IT системд оруулан, үйл ажиллагааг нь сайжруулах тухай ярилцсан аж.
БНСУ-ын зүгээс энэ асуудлын хүрээнд туршлагатай мэргэжилтнүүдээ манай талд зөвлөхөөр ажиллуулахаар болжээ. Даатгалын салбарын мэдээллийг IT системд оруулах үйл ажиллагааны хэрэгжилт нь 2013 оны эхээр хэлэлцэгдэн, үндсэн ажил нь 2014 онд эхлэхээр төлөвлөж байна.