
Байгаль цаг уурын эрс өөрчлөлтийн улмаас Монгол орны өмнөд хэсэг цөлжилтөд хамгийн ихээр өртөж байгаагийн зэрэгцээ гол мөрөн их хэмжээгээр ширгэж устаж байгаа юм. Мөн дэд бүтцийн их ажлыг дагаад амьтад амьдрах орчингүй болж байгаа зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах болсон. Түүнчлэн уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагаанаас болж, байгаль экологид ноцтой хохирол учирч байгаа тул энэ бүхнийг зөвлөгөөнд оролцогчид хэлэлцэх юм байна. Улсын хэмжээнд байгаль хамгаалах чиглэлээр 700 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж.
Г.ДАРЬ