ОХУ-ын Ханты-Мансийск хотноо эмэгтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий хагас шигшээ шатны тоглолтууд болж аваргын төлөө өрсөлдөх шатарчдын нэр тодорлоо. Дэлхийн аварга Хятадын их мастер Хоу Ифань, дэлхийн чансааг тэргүүлэгч Энэтхэгийн Хумпи Конеру нар хоёрдугаар тойрогт Польшийн М.Сочко, Украины Н.Жукова нарт хожигдсон тул шинээр дэлхийн 15 дахь аварга төрж магадгүй болоод байгаа. Мөн дэлхийн аварга цолыг хүртэж явсан Жү Чень, Александра Костенюк нар ч хоёрын даваанаас хэтрээгүй. Харин 2004-2006 онд дэлхийн аварга цолыг эзэмшсэн Антоанета Стефанова ганцаараа аваргуудын нэр нүүрийг хамгаалахаар Украины Анна Ушенинатай тунаж үлджээ.
Шөвгийн найм:
Анна Ушенина (Украин) – Надежда Косинцева (ОХУ) 1.5:0.5
Антоанета Стефанова (Болгар) – Мари Себаг (Франц) 3:1 (нэмэлт тоглолт)
Харика Дронавалли (Энэтхэг) – Жао Сюй (БНХАУ) 2.5:1.5 (нэмэлт тоглолт)
Жү Веньжүнь (БНХАУ) – Хуан Чянь (БНХАУ) 3.5:2.5 (нэмэлт тоглолт)
Шөвгийн дөрөв:
Анна Ушенина (Украин) – Жү Веньжүнь (БНХАУ) 2.5:1.5 (нэмэлт тоглолт)
Антоанета Стефанова (Болгар) – Харика Дронавалли (Энэтхэг) 1.5:0.5
Дэлхийн шилдэг 64 эмэгтэй шатарчин өрсөлдсөн энэхүү тэмцээн арванхоёрдугаар сарын 2-нд өндөрлөх юм.
“СПОРТЫН ШУУДАН”