Дуучин Робби Уилльямс АНУ-ын Калифорни мужийн Беверли-Хиллс дүүрэгт 3.6 сая ам.доллараар 433 кв.метр талбай бүхий харш худалдан авчээ. Таван унтлагын өрөө, таван угаалгын өрөөтэй, гадна талдаа хөлбөмбөгийн талбай, усан сантай, тусгай харуул хамгаалалттай бүсэд орших Малхолландын эдлэн дэх тус харш нь анх 1947 онд 327 м/кв талбайтай гурван унтлагын өрөө, дөрвөн угаалгын өрөө, усан сантайгаар баригджээ. Харшийг тухайн үед англи хэв маягаар засч тохижуулсан байж. Харин дөрвөн жилийн дараа харшийг бариулсан эзэд унтлагын, угаалгын өрөөнүүд болон машины гараж зэргийг нэмж барьжээ. Дуучин Робби Уильмс энэхүү тансаг харшдаа эхнэр Айда Филд болон бяцхан охиныхоо хамтаар амьдрах гэнэ.
Дашрамд сонирхуулахад, Робби Уилльямсын хөршөөр баян өв залгамжлагч Парис Хилтон, рок дуучин Аврил Лавин, “Beach Boy” хамтлагийн дуучин Брайан Уилсон нар амьдардаг аж.
Б.АНХТУЯА