ЗГХЭГ-аас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээ энэ өдрүүдэд болж буй. Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш  орон нутгийн удирдлагуудтай шууд холбогдож, асуудлыг шийдэх зорилгоор есдүгээр сарын 5-аас эхлэн видео хурал хийх болсон. Видео хурал хийснээр аймгийн Засаг дарга нар хоорондоо туршлага солилцож, асуудлаа шийдвэрлэж буй. Видео хурлаар нийт барилгын ажил нь эхэлсэн ч баригдаагүй 53 барилга байсан бөгөөд эдгээр барилгын 11 нь аймгийн төвд баригдаж байгаа тухай мэдээлэл авчээ. Нийт 120 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдахаар төсөвлөгдсөний 83 тэрбум төгрөг нь улсын төсвөөс гарч байгаа мөнгө юм байна.

Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газраас ирэх дөрвөн жилд зургаан аймгийг хот болгох зорилго тавин ажиллаж буй. Үүний тулд аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох автозамын ажлыг хийх юм. Ирэх 2013 онд зургаан аймаг, 2014 онд гурав зэрэг үе шаттайгаар автозам тавихаар төлөвлөсөн гэлээ.

Мөн иргэдтэй шууд холбогдохоор 11-11 төвийг ажиллуулж буй. Энэ мэт шинэчлэлийн Засгийн газраас олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж