
Өнөөдөр хуралдаж байгаа НИТХ-ын ээлжит зургадугаар хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа сайн хийсэн төрийн албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг анхаарууллаа. “Ажлаа сайн хийсэн төрийн албан хаагчыг урамшуулдаг байх ёстой. Тухайлбал тухайн хорооны нутаг дэвсгэрт тулгамдаж байгаа асуудлыг хугацаанд нь шийдвэрлэж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, хугацаанаас нь өмнө ажлаа дуусгасан хорооны дарга, дүүргийн хариуцсан ажилчдыг сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөөр урамшуулдаг байх хэрэгтэй. Ингэж чадвал нийслэлийн ажил ч төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байх нэг хөшүүргэ болно” гэж Э.Бат-Үүл ярилаа. Мөн ирэх жилүүдэд цалингийн дунаж хэмжээг нэмэгдүүлэх талаар Засгийн газар болоод УИХ-д санал санаачилга хүргүүлэхээр болсон байна.
Б.СҮХ