![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/a5ef36a609cdf3df/8857cce042360b6aoriginal.jpg)
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр өнөөдөр есөн гишүүн гадаадад, хоёр гишүүн орон нутагт ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Батчимэг, С.Одонтуяа нар Германд, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн БНСУ-д, Ч.Улаан, Н.Батбаяр, Я.Содбаатар /ажлаа тасалсан/ АНУ-д, Ч.Сайханбилэг Сингапурт, Х.Тэмүүжин БНАСАУ-д тус бүр ажиллаж буй аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Х.Болорчулуун нар Дорнодыг зорьжээ. Мөн дөрвөн гишүүн өвдөж чөлөө хүссэн, тэднийг дурдвал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Сономпил, Д.Батцогт, Д.Хаянхярваа юм байна. Ингэснээр 54 гишүүн өнөөдөр ажилдаа ирж ирцэндээ оржээ. Гэвч 10.00 цагт зарласан чуулганы нэгдсэн хуралдаанд МАН, МАХН-ын гишүүд хүрч ирээгүйгээс болж, чуулганы хуралдааныг үдээс хойш зарлаад байгаа ч бас л хойшлогдож болзошгүй аж.
Г.ДАРЬ