Санал хураалтыг утсаар авъя

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Санал хураалтыг утсаар авъя

Та төсөөл дөө. Сонгуулийн санал хураалтын өдөр таны утас дуугарч байна.

Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан: -Сайн байна уу. Сонгуулийн хэсгийн хорооноос ярьж байна. Танай хэсэгт нэр дэвшиж байгаа хүмүүсээс та хэнд саналаа өгөх вэ?

Та: -Би өөрийн дэмждэг ……. нэр дэвшигчдээ саналаа өгнө өө.

Сонгуулийн хэсгийн хороо­ны ажилтан: -За баярлалаа. Таны саналыг бүртгэж авлаа. Саналаа өгсөн танд баярлалаа. Ингээд л саналаа өгчихвөл сайхан даа тиймээ.

Энэ саналыг хүн бүр дэм­жих байх. Наандаж улсын төсвөөс гарах зардлыг, цаандаж сонгогчдын цаг завыг хэмнэнэ шүү дээ. Үүний тулд ядаад байх зүйлгүй байгаа биз. Сонгогчдын нэр­сийн жагсаалтын оронд утасных нь жагсаалтыг гаргаад л боллоо. Сонгуулийн хэс­гийн хороодын гишүүд жаг­саалтынхаа дагуу дээрх маягаар утасдаад хэнд саналаа өгөхийг нь асуугаад л болно. Санал өгөх гэж бүх нийтээрээ амрах хэрэг байхгүй болж байгаа биз. Нэг өдөр амарч улсын ажлыг цалгардуулж, сүр дуулиан болж санал өгч, авч байхын оронд ингээд чимээ шуугиан багатайхан шиг зохион байгулчихсан нь аятайхан шүү дээ. Тэгээд саналын дүнгээ сонсох гэж бас сүр дуулиан болох шаард­лага ч байхгүй. Утсаар л хариуг нь өгчихнө. “Таны дэмжсэн намын энэ хүн энэ удаагийн сонгуульд ялалт байгууллаа” гээд л болоо. Саналыг нь хэрхэн тоолох вэ гэж үү. Үүрэн телефоны оператор компаниуд болон энэ чиглэлээр шинжилгээ, судалгаа явуулдаг эрдэм­тэд­тэй хамтарч байгаад саналын хуудсыг автомтаар тоолох машин шиг Энэхүү саналыг удахгүй болох орон нутгийн хурлын дахин сонгуулийн үеэр туршаад үзье. Үүрэн телефоны компаниуд л нэлээд завгүй ажиллах хэрэгтэй болно байх. Нээрэн утсаар санал авах юм чинь 22 цагт санал авах цаг дуусна гэж байхгүй байсан ч болох юм байна шүү дээ.

Санал хураалтын дүнд ямар нэгэн будилаан гарсан гэж үзсэн хүмүүс нь ядрахгүй бол дуудлага бүрийг сонсож болно. Яг л саналын хуудсыг гараар тоолно гэдэг шиг. Гол нь арга санал тоолох автомат машин хэрэглэснээс хамаагүй найдвартай л даа.

Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж