2013
онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийж, 75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр
барихаар болжээ. Дээрхи хөрөнгөөр Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо,
Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто
зам, Зүүн салааны 3,6 авто зам, Туул жин пангийн уулзвараас зүүн
тийш-Цайз зах хүртэлх 2,8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Бэлхийн 5 км
авто замын шинэчлэл, Шарга Морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа
чиглэлийн 5 км, 39 дүгээр сургуулийн зүүн урд талын уулзвараас “Хүчит
шонхор” зах-Эцсийн буудал хүртэлх 1,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт,
Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1,7 авто замын шинэчлэлт, МТ-ын
шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3,1 км авто
замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн 224 м гүүрийн өргөтгөлийг хийхээр
тус тус шийджээ. Мөн энэ жил хэрэгжих байсан ч хөрөнгө оруулалтаас
болоод хэрэгжээгүй хэд, хэдэн ажлыг өмнөх жилийн төсвийн үлдэгдэл болоод
ирэх жилийн төсөвт тусгасан хөрөнгөөр хийхээр болсон байна.

Б.СҮХ