Ж.Занаа Нобелийн шагналд нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Ж.Занаа Нобелийн шагналд нэр дэвшжээ

“Иргэдийн Алъяанс” төвийн захирал Ж.Занаа энэ оны интернэт энэ  Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшжээ. Эрхэмсэг, донжтой энэ хатагтайгаас гадна Нобелийн Энх тайвны шагналд дэлхийн 1000 гаруй бүсгүйчүүл өрсөлдөж байгаа аж. Энэ талаараа Ж.Занаа хэлэхдээ “Саяхан намайг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн тухайгаа албан ёсоор над руу электрон шуудангаар хэллээ.  Би их баяртай байна. Гэхдээ энэ бүхэн ганц миний амжилт биш юм. Эх орон, гэр бүлдээ сэтгэл оюунаа зориулж яваа Монголын эмэгтэйчүүдийн зүтгэлийг үнэлсэн хэрэг” хэмээн “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Сонирхуулахад өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн хүний тоо энэ жил эрс нэмэгдсэн байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж