НҮБ Сирийн дүрвэгсдэд туслахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

НҮБ Сирийн дүрвэгсдэд туслахыг уриалжээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга  Валери Амос хөрш орнуудруу олон мянгаар дүрвэж байгаа Сирийн дүрвэгсдэд туслалцаа үзүүлэхийг уриалжээ. Амос Америкийн нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө Сирид хүний амьд явах, аюулгүй орчинд амьдарч жам ёсны эрхээ эдлэх хэд хэдэн суурь зарчмууд хэрэгжих нөхцөл, боломж бүрдэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, сэтгэл зовниж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр энэхүү уриалгыг гаргахаасаа өмнө Сирийн дүрвэгсэд олноор очиж байгаа Ливан, Йордан улсуудад гурван өдрийн айлчлал хийгээд ирсэн аж. Сирийн дүрвэгсдийн байдал хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудлын тоонд орж байгааг тэрбээр онцолсон байна. Амосын мэдээлснээр Иорданд л гэхэд 240 мянган дүрвэгсэд очсон бол Ливанд гэхэд 130 мянган дүрвэгсэд байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж