Үйлдвэр шатаасан хэргийн сэжигтнүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Үйлдвэр шатаасан хэргийн сэжигтнүүдийг баривчлав

Бангладешийн Дака хотын Ашулиа дүүргийн нэгэн оёдлын үйлдвэрт өнгөрсөн долоо хоногт гал гарсны улмаас 120 хүн амиа алдсан аймшигтай осол гарсан. Олон улсын эх сурвалжуудын мэдээлснээр олон хүн амиа алдсан хэргийн буруутнаар гурван хүнийг шүүх сэжигтнээр татжээ.

Бангшладешийн албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар галын шалтгааныг тодруулах мөрдөн шалгалт эхэлсэн ч үйлдвэрийн олон зуун ажилчин мөрдлөгийн явцыг яаравчлуулахыг хүчтэй шаардаж байгаа аж. Учир нь гал гарч 120 хүн амиа алдсан дээрх хэргийн улмаас хохирогсдын ар гэр, үйлдвэрийн ажилчид Дака хотод жагсаал зохион байгуулж хотын төв замуудыг хааж, хотын үйлдвэрүүд рүү чулуу нүүлгэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэнэ.

Цагдаа нарын мэдээлж буйгаар гал түймэр бямба гаригийн шөнө гарсан бөгөөд шатаж түлэгдсэн хүмүүсийн тоо одоогоор  200-д хүрээд байгаа аж. Гал түймэр тавьсан хэрэгт хоёр этгээдийг сэжиглэн өнгөрсөн даваа гаригт баривчилсан бол өчигдөр бас нэг хүнийг баривчилжээ. Бангладеүийн албаны хүмүүс сэжигтнүүдийг баривчилсан гэхээс өөр тодорхой зүйл одоогоор мэдээлээгүй байна.  

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж