Төсвийн орлого нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого нэмэгджээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн орлогын хэмжээ өмнөх жилүүдээс их буюу 324 тэрбум төгрөг болжээ. “Энэ жилийн тухайд төсвийн орлого өссөн. Улаанбаатарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа газруудын тоо өссөн нь татварын орлогыг нэмэгдүүлсэн. Мөн хувь хүмүүсийн татварын хэмжээ ч өссөн болохоор бусад жилүүдийнхээс өндөр гарсан. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн орлого байнга өссөн үзүүлэлттэй гарч байгаа” гэж нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа ярьсан юм.

Дашрамд дурдахад, нийслэлийн төсвийн орлого 2010 онд 164 тэрбум 274 сая төгрөг байсан бол 2011 онд 246 тэрбум 496 сая болж өссөн байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж