Чуулганы хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэх байсан ч гишүүд цуглаагүй байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь шинэ гишүүдийн тангараг өргөх асуудал. Гэвч чуулганы хуралдааны танхимд одоогоор Ардчилсан намын гишүүд цуглаад байна. Харин МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд орж ирээгүй байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж