Голомт банкийг шилдгээр дахин батламжлав

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Голомт банкийг шилдгээр дахин батламжлав

ГОЛОМТ БАНКИЙГ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК БОЛОХЫГ
THE BANKER СЭТГҮҮЛ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА

Одоогоос сар гаруйн өмнө буюу 2012 оны 10-р сарын 13-ны үдэш Токио хотноо

Global Finance сэтгүүл “Best Bank in Mongolia” шагналыг Голомт банкинд  олгох болсноо албан ёсоор зарласан бол өчигдөр үдэш Голомт банк Лондон хотноо”Bank of the year 2012” шагналыг The Banker сэтгүүлээс гардан авлаа.

86 жилийн түүхэн замналтай The Banker сэтгүүл улс орнуудын шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн 3 жилийн санхүүгийн үзүүлэлт, шинээр хэрэгжүүлсэн санал санаачилга, 12-15 сарын хугацаанд зах зээлд давамгайлсан байдал, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хийсэн  ажлууд, шилдэг банкаар сонгогдох шалтгаан зэрэг үндсэн  5 асуулгыг банкуудын өмнө тавьж мэргэжлийн шүүгчдийн нарийн шүүлтүүр дор шалгаруулдаг ажээ.

Түүнчлэн тус сэтгүүлийн Азийг хариуцсан редактор Жэйн Купер өнгөрсөн хавар Монголд ирж банк санхүүгийн салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийж тэдний үзэл бодол, үйл ажиллагааны талаар бодит мэдээлэлтэй болж буцсан бөгөөд түүний бичсэн Монголын тухай тусгай нийтлэл The Banker сэтгүүлийн ирэх оны нэгдүгээр сарын дугаарт нийтлэгдэх юм байна.

Дэлхийн банк санхүүгийн салбарынхны нэр хүндийн жинлүүр болсон гурван гол сэтгүүл болох The Banker , Global Finance, EuroMoney сэтгүүлүүд  “Монгол Улсын Шилдэг Банк”  шагналыг Голомт банкинд сүүлийн 3 жилийн хугацаанд олгосон нь тус банкны санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд зориулан гаргасан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд тэргүүлэгч байр суурь зэрэгт нь өгсөн томоохон үнэлэлт юм.

Ийнхүү Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банкийг  “Монгол Улсын Шилдэг Банк” болохыг 2012 онд Global Finance сэтгүүл анхлан тодруулж The Banker сэтгүүл дахин баталгаажууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж